Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан дүүргийн хэмжээнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/70 дугаар захирамж гарч дүүргийн хэмжээнд хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  09.00 цагаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал сайжирч авто замаар хэвийн зорчих боломжтой нөхцөл бүрдэх хүртэл түр хугацаагаар хаалаа. Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор  цаг агаарын хэвийн нөхцөл бүрдэх

 

хүртэл хугацаанд хариуцлагатай жижүүрийг томилон бэлэн байдалд  ажилллуулахыг нутаг дэвсгэрийн хэмжээний нийт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын  удирдлага, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан  тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн жижүүрийн 310005, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 93127990 дугаарын утсанд /24 цагаар/ холбогдон мэдээллэж болох юм.

Одоогийн байдлаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II, III хэлтсүүд, Замын цагдаагийн тасаг, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагууд онцгой байдлын нөхцөлд аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд