ЭРХЭМ ЗОРИЛГО
Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.
ТАНИЛЦУУЛГА
Иргэдийн Нийтийн Хурлын дарга Я.Должинсүрэн, Засаг дарга М.Тэмүгэ, зохион байгуулагч Б.Чинзул, Ж.Дааманцогзол, нийгмийн ажилтан Ш.Батпүрэв, улсын бүртгэгч О.Болормаа, халамжийн мэргэжилтэн Х.Баярмаа, Б.Булганчимэг, цагдаагийн байцаагч, дэслэгч Б.Өлзийтөгс, олон нийтийн байцаагч Б.Ганхуяг, ахмадын зөвлөлийн дарга Ө.Базарсад, хэсгийн ахлагчаар С.Хөхөө, Ц.Мягмарсүрэн, И.Энхтуул, Т.Баттунгалаг, П.Буман-Аюуш, С.Ганцэцэг, Л.Ундрах, Б.Баянзул, Б.Азбилэг, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Өрхийн эмнэлгийн даргаар Л.Оюунчимэг ажиллаж байна. “Одонт манал” өрхийн эмнэлэг нь 2011 оноос шинэ байртай болсон.
Тус хороо нь 10,279 мянган га нутаг дэвсгэртэй, 3656 өрхтэй, 13708 хүнтэй 11 хэсэгтэй хороо юм.
Хорооны нутаг дэвсгэрт Хилийн цэргийн 0151-р анги, Дотоодын цэргийн 05-р анги, Аврах тусгай анги, Аврах тусгай ангийн автобааз, Орбит худалдааны төв, Хөдлөшгүй чулуун суурь ТББ, Дуут хангай ХХК зэрэг томоохон төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.