ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэж, өрхийн амжиргааг дээшлүүлэх боломжоор хангаж, эвсэг хамт олон бүрдүүлэн хороогоо хот болгон хөгжүүлэх

 

 

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолоор 32 дугаар хороо болон зохион байгуулагдсан. 

 

Тус хорооны Засаг даргаар В.Сүхбаатар, зохион байгуулагч Д.Саранцацралт, хөгжлийн нийгмийн ажилтан Б.Батцэцэг, улсын бүртгэлийн ажилтан Б.Хулан, халамжийн мэргэжилтэн Э.Даваахүү  нар ажиллаж байна.

 

Бордоо, Баруун түрүү, 384 гарам, Эмээлт, Хурган зэрэг 5 хэсэгтэй тус хорооны 1 дүгээр хэсэг ахлагч Ц.Гэрэлтуяа нь 137 өрх, 2 дугаар хэсгийн ахлагч Г.Адилбиш 76 өрх, 3 дугаар хэсгийн ахлагч М.Оюунчимэг 180 өрх, 4 дүгээр хэсгийн ахлагч Нямсүрэн 184 өрх, 5 дугаар хэсгийн ахлагч И.Төмөрбаатар 86 өрхтэй хэсгийн ахлан ажиллаж байна. 

 

Тус хороонд “Улаанбаатар буян” ХХК, Сонгинохайрхан үйлчилгээний төв, “Цэцэн хүү “, хүүхдийн цэцэрлэг зэрэг 72 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хорооны “Жаргал өлзий“ өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар жилд давхардсан тоогоор 3500 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг хүргэж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.