ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нь 759 өрхийн 2701 хүн амтай, зүүн хэсгээрээ 22-ын товчоо болон, 20-р хороо, урд талаараа Сонгино хайрхан уулаар, зүүн урдуураа Төв аймгийн Алтан булаг сумын Хустайн нуруу, Хурганы сангийн аж ахуйн баруун талаар Төв аймгийн Баянцогт сумын хүй долоон худаг, хойгуураа Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, зүүн хойд талаараа 22-р хороо тахилтын хэсэгтэй холбогдсон өргөн уудам нутаг дэвсгэртэй.
Нутаг дэвсгэр нь тэгш, нам дор байрлалтай ба баруун талаараа чулуурхаг, газрын төлөв байдал чанарт өөрчлөлт ороогүй гадаргатай, голын гольдирол даган үерийн аюул орж болзошгүй бүстэй. Нийт газар нутгийн хэмжээ 235 мянган га газар нутагтай.    

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ