ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
- Дүүргийн хүн амын эрүүл мэндийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлнэ.
- Дүүргийн хэмжээнд иргэдийн нийтийн биеийн тамир болон олон төрөлт спортоор хичээллэх орчин, нөхцөлийг нэмэгдүүлэх, тэмцээн, наадмын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
- Хүн бүр чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй. эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, насан турш сурч боловсрох боломжийг дэмжинэ.
- Иргэдийг байнгын ажлын байраар ханган тэдний мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн нийгмийн хамгааллыг үе шаттайгаар сайжруулна.
- Иргэдийн соёл, урлагийн талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэн төлөвшүүлэх ажлын хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, биет болон биет бус өв тээгчдийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар холбогдох шийдвэрүүдийг гарган, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах байртай болж, гэр бүлүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэн, үлгэр жишээ гэр бүлүүдийг дэмжин сурталчлах, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх орчин нөхцөлөөр хангана.
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
- Орон нутгийн санхүүгийн хараат байдлыг багасган бие даан хөгжих нөхцөлийг дээшлүүлж, татварын орлогыг нэмэгдүүлнэ.
- Инновац, гарааны бизнес, үйлдвэрлэлийг дэмжин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, иргэдийг баталгаат хүнсээр хангана.
ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
- Дүүргийн төрийн албан хаагчдыг авилгаас ангид, мэргэшсэн, ур чадвартай, тогтвортой ажиллах, нөхцөлийг бүрдүүлж, шатлан дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, төрийн албаны стандарт баримтлан мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
- Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангана.
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
- Ойн зурвас, ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулан нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
- Агаар, хөрс орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хангана.
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
- Авто замуудыг сайжруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэн гэр хорооллыг орон сууцжуулах, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи шингэсэн хувийн сууцны болон орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ.
- Газрын харилцаа
- Инженерийн бэлтгэл арга хэмжээ
- Ус хангамж, ариутгах татуурга
КОВИД-19 ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД
- Иргэд олон нийтийг "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, нөөцийн бэлэн байдлыг хангана.