Өчигдөр /2021.03.03/ шөнө орсон цасны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа, гулгаа үүссэн. Тиймээс дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 4 байгууллагууд тусгай зориулалтын автомашинаар давс 37.3 тонн, тусгай бодис 3 тонныг цацав. Мөн 413670 м.кв нийтийн эзэмшлийн зам талбай, 13620 м.кв явган замын цас, мөсийг цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

     Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үүсмэл болон хур хогийн 166 цэг байснаас “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 60 хувийг бүрэн цэвэрлэж арилгалаа. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 5 хогийн цэг байснаас өнөөдөр Баянцагааны жалгыг цэвэрлэснээр тус хороо хур хогийн цэггүй боллоо. 8 дугаар хорооны зүгээс аж ахуйн нэгж болон айл өрхүүдийг хоггүй орчин бүрдүүлэхийг уриалж байна. Аянд идэвхтэй хамрагдаж байгаа аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд “Өөдлөх айл үүднээсээ-Мундаг” гэсэн таних тэмдэг, хангалтгүй ажиллаж байгаад нь “Муухай” гэсэн таних тэмдгийг байршуулж байгаа юм. 

     Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд дүүргийн хэмжээнд үүссэн 166 хур хогийн цэгийг арилгах ажил эрчимтэй хийгдэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 13-нд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 95 хүний бүрэлдэхүүнтэй 7 тээвэрлэгч машин гарган 6, 23-р хорооны заагт байгаа уртаашаа 1 километр гаруй жалганы хогийг цэвэрлэлээ.  

     Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аян тус дүүрэгт хэрэгжиж эхэллээ. Өнөөдөр дүүргийн удирдлагууд болон 32 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцсон “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аяны нээлт боллоо. Дүүрэгт 166 хур хогийн цэг байгаа гэсэн судалгаа гарсан. Сүүлийн жилүүдэд үүссэн эдгээр хогийн цэгийг арилгахын тулд 1200 удаагийн рейс буюу 6,800 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэнэ гэсэн үг юм. Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд 3 сарын аяны хүрээнд хур хогийг арилгахаас гадна шинэ санаачлага гарган ажилласан байгууллага иргэдийг шагнан урамшуулах гээд олон талт ажил зохион байгуулж эхэлжээ. Хоггүй орчин бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс хоггүй цэвэр, эрүүл орчинд амьдрахын тулд хамтдаа ажиллахыг уриалж байна. 

Д.Оюунцэцэг Засаг даргатай 15 дугаар хороо "Хоггүй орчин-Эрүүл амьдрал-Иргэдийн оролцоо" буухиа эхлүүллээ.

“ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аяны хүрээнд 15 дугаар хороо "Хоггүй орчин-Эрүүл амьдрал-Иргэдийн оролцоо" буухиа тохижилт цэвэрлэгээний нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баттулга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ууганбаяр, дүүргийн Тээвэрлэлт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ, Виолита ХХК урилгаар оролцсон юм.

“Хоггүй орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдаан зарлалаа.

 Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга

 

     Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор дүүргийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/145 тоот захирамж гарган “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” болзолт уралдаан зохион байгуулах боллоо.