СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2021 ОНЫ 7/04 ДҮГЭЭР ТОГТООЛ, 2022 ОНЫ ЭБ-4/04 ООР БАТЛАГДСАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 19 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР /WWW.MLE.MN/ 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/685 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

 

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

- Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;

- Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

- Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу

өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

 

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн

хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

 

- Банк: Нийслэлийн Төрийн сан

- Данс: 100200051049

- Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа

- Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

 

Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

 

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна.

 

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

 

ЖИЧ: Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 2 ДУГААР АЛБА Холбоо барих утас: 77001286, 88811112