Дотоод аудитын албаны орон тоог батлах тухай  

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10, 66 дугаар зүйлийн 66.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 620, 621 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Дүүргийн Дотоод аудитын албаны орон тоонд өөрчлөлт оруулж,  хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан орон тоонд албан хаагчдыг томилон ажиллуулж, цалин, нэмэгдлийг зохих журмын дагуу тооцож олгохыг Дотоод аудитын алба (Ж.Янжмаа)-нд зөвшөөрсүгэй.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны Б/24, 2022 оны А/616 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.  

ДАРГА Н.АЛТАНШАГАЙ 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2022 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аудиторууд төлөвлөгөөт дотоод аудитыг гүйцэтгэж байна.

1. Монгол Улсын Сангийн сайдын баталсан 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газар, харъяа газруудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн Татварын  хэлтсийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Гантулга, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ариунаа нар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 30 хоногт шалгалтыг хийж гүйцэтгэнэ. 

 

2. Төсвийн Ерөнхийлөн захирагчийн баталсан 2018 оны хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 10 өрхийн эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт хяналт шалгалт, дотоод аудитыг хийж гүйцэтгэнэ.