ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өрхийн амжиргааг дэмжиж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Зөвлөлт холбоот улсын тусламжаар Өнөр хороолол баригдаж 30, 31, 32, 33, 34а, 34б байрууд ашиглалтанд орсоноор Октябрийн районы 38-р хороо анх байгуулагджээ.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд СХД-ийн 17-р хороо болж зохион байгуулагдсан юм.

Тус хороонд:

  • 16,6 га
  • 6627 хүн ам
  • 1630 өрх
  • 5 СӨХ
  • 81 ААНБ-тай
  • Улсын ЕБС-1
  • Хувын ЕБС-2
  • Улсын Цэцэрлэг-1

Хорооны нутаг дэвсгэрт Өнөр цогцолбор сургууль, 118-р цэцэрлэг, Санхум Өрхийн эмнэлэг, Усан спорт сургалтын төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Шүдний эмнэлэг, Эмийн сан, СӨХ-д, төрөл бүрийн дэлгүүрүүд 90-д ААН байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. 

1992 оноос хойш шинэчлэн байгуулагдсанаас хойш  57а, 57б, 58, 61, 38, 43, 45, 48 -р байрнууд ашиглалтад орсон байна. 

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.