ЭРХЭМ ЗОРИЛГО

Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны байгууллагын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хүн амын эрүүл мэндийн боловсрол, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх, .иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ил тод, хөнгөн шуурхай хүргэхэд оршино.

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

1. Гудамж, зам талбайн тохижилтыг сайжруулах

2. Бичиг баримтын зөрчилгүй болгох

3. Иргэдийн оролцоог дээшлүүлэх

4. Ажилгүйдлийг бууруулах

5. ААНБ-ын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг сайжруулах

6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах

 

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дугаар тогтоолоор СХД-ийн 31 дүгээр хорооноос 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хуваагдан төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Идэрзаяа, Засаг дарга Б.Энхням,  Зохион байгуулагч Б.Мөнхтуул, Нийгмийн ажилтан Ш.Гансүрэн Халамжийн нийгмийн ажилтан Б.Пүрэвочир, Иргэний танхимын ажилтан Н.Зоригтбаатар, Олон нийтийн байцаагч З.Түвшинзаяа, 7хэсгийн ахлагч Ахмадын зөвлөлийн дарга зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Газар зүйн байршил, дэд бүтцийн талаар:

Тус хороо нь хойд талаараа СХД-ийн 11 дүгээр хороо, зүүн талаараа СХД-ийн 31 дүгээр хороо, урд талаараа СХД-ийн 14 дүгээр хороо, баруун талаараа СХД-ийн 30 дугаар хороотой тус тус хиллэсэн ба нийт 92,8 га газар нутагтай бөгөөд 6099 хүн амтай 1682 өрхтэй дан гэр хорооллоос бүрддэг юм.

Манай хороо 92,8 га талбайтай, 1575  өрхийн 5978  хүн ам оршин сууж байна.

Хорооны нутаг дэвсгэрт  төрийн байгууллага 1, хувийн хэвшлийн байгууллага 17 үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: 252 дугаар цэцэрлэг, Тунгалаг Хархираа ХХК, Номонгоо ХХК, Хөндлөн хөх ХХК, Ивээл ХХК, Цагаан далай, Торгоны хөтөл, Гэрэлт баялаг хүнсний дэлгүүр зэрэг болно.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.