ЭРХЭМ ЗОРИЛГО

· Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.

· Ахмадаа хүндэтгэсэн, залуучуудаа дэмжсэн, хүүхдүүдээ тэтгэсэн, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх

· Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх

 

ЗОРИЛТ

2016–2020 онд хэрэгжүүлэх нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хорооны Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай болон бусад хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, Засгийн газраас дэвшүүлэн зорилтыг хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тодорхой бодит ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхэд оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

            Тус хороо нь 1975 онд Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төв буюу нийгмийн үйлчилгээ үзүүлэх төрийн болон эрүүл мэнд, боловсрол, хууль хяналт, худалдаа үйлчилгээ үзүүлэх гол цогц төвийг бүрдүүлэх хэлбэрээр төлөвлөн Нийслэлийн Октябрийн районы Орон сууц гудамжны 29 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн зарчмын дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ бүтэц зохион байгуулалтанд орж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо болж өөрчлөгдсөн.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо нь Баянхошуу Зүүн салааны 158.3га талбай нутаг дэвсгэрт байрладаг. Хорооны нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөөлж Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Жуваа, Цэцэгмаа, П.Эрдэнэцэцэг, П.Амаржаргал, Д.Баярбат, төрийн удирдлагыг төлөөлж Засаг даргаар Ш.Доржсүрэн, Д,Довчинсүрэн, Б.Баттулга, Б.Батмөнх, Ц.Цэнд-Аюуш, С.Өлзийсайхан, О.Оюунцэцэг  нар сонгогдож томилогдон ажилласан байна.
           Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.Энэбиш нь 2012 оноос, Засаг даргаар Л.Бямбадорж 2008 оноос хойш тус тус сонгогдон ажиллаж байна.

9 дүгээр хороо нь 1970 өрхийн 8284 иргэнтэйгээс 0-18 насны иргэн 2791, 19-54 насны хөдөлмөрийн насны иргэн 4529, тэтгэврын насны 949 ахмад сууршин амьдардаг. Хүнсний ногоо, мод, жимс тариалдаг 100 гаруй өрх байдаг. Хорооны нийт өрхийн 954 нь монгол гэрт, 1145 гаруй нь байшин сууцтай, оюутан сурагч 650 гаруй, 90 гаруй хүн гадаад оронд ажиллаж амьдарч байна.

Тус хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, эрүүл мэндийн 3 дугаар амбултори, Ерөнхий боловсролын 76 дугаар сургууль, 78, 163 дугаар цэцэрлэг зэрэг төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээ эрхэлдэг 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.  

Тус хороо нь 8 хэсэгтэй Үүнд:

1-р хэсэг Баруун баян уул 1-4 дүгээр гудамж 235 өрх 1034 хүн амтай

2-р хэсэг Баруун баян уул 5-9 дүгээр гудамж 215 өрх 862 хүн амтай

3-р хэсэг Баруун баян уул 10 -13 дугаар гудамж 213 өрх 1005 хүн амтай

4-р хэсэг Баруун баян уул 14 -18 дугаар гудамж 256 өрх 1014 хүн амтай

5-р хэсэг Уул 01-09 дугаар гудамж 281 өрх 1203 хүн амтай

6-р хэсэг Зүүнсалаа 01-08 дугаар гудамж 268 өрх 1064 хүн амтай

7-р хэсэг Малчин 01,03 дугаар гудамж 226 өрх 853 хүн амтай

8-р хэсэг Малчин 02 дугаар гудамж 276 өрх 1249 хүн амтай

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.