ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, 28-р хороо, баруун талаараа 24-р хороо, урд талаараа 8-р хороо, баруун урд талаараа 7-р хороо, хойд талаараа 25-р хороотой хил залган байршдаг. Төрийн болон бусад томоохон үйлчилгээний газрууд төвлөрсөн, газар доогуур цэвэр ус,бохир, дулааны шугам сүлжээ дэд бүтэцтэй, орон сууцны хороолол болгох мөн айл өрхүүдийг дэд бүтцэнд холбох боломжтой. Худалдаа үйлчилгээний бөөний төвүүд үйл ажиллагаа явуулдаг Баянхошуу орон нутгийн иргэдийн төвлөрөл хөл хөдөлгөөн ихтэй дэд төв юм.