ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төр, иргэдийн хамтын ажиллагааг нутгийн өөрийн удирдлагын зарчимтай уялдуулан хөгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, нээлттэй, шуурхай хэрэгжүүлж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амар амгалан амьдархад нь дэмжлэг үзүүлж ажиллана.

 

ТАНИЛЦУУЛГА:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-гы өдрийн 25/21 дүгээр тогтоолын дагуу тус дүүргийн 24 дүгээр хорооноос 1,180га орчим нутаг дэвсгэртэй  1981 өрх, 7001 хүн ам, 1-23 гудамжтай салж шинээр 41 дүгээр хороо зохион байгуулагдан төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын статистик мэдээгээр 2165 өрхийн 7899 хүн ам, сургууль цэцэрлэгийн насны 3208 хүүхэд бүртгэгдсэн байна. 

 Улсын 124, 134 дүгээр сургууль, 215, 158 дугаар цэцэрлэг, Нарны хүүхдүүд халамжийн цэцэрлэг, Харилцаа хөгжил ТББ, 36 аж ахуйн нэгж байгууллага, ус түгээх байр 8, гүний худаг 1 тус тус иргэдийг цэвэр усаар ханган ажиллаж байна. 

2016-2020 онд Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар гэр хороолол дундах Дүүргийн арын далангаас баруун салааны төв замтай холбох 3,5 км засмал замыг Нийслэлийн авто замын сангийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр 2018 оноос эхлэн хийгдэж 2020 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Тус хорооны нийтийн эзэмшлийн талбайд 2016 оны ОНХС-ийн 91 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 гудамжинд 67 ширхэг гэрэлтүүлэг тавигдсан.

2018 оны ОНХС-ийн 5 сая төгрөгийн хөрөнгөөр Зээлийн 7, 8 дугаар гудамжны дундах гүн жалганд явган хүний шат хийсэн. 

2019 оны ОНХС-ийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр Зээлийн 1 дүгээр гудамжинд Сагсан бөмбөгийн талбай хийгдсэн. 

 

2020, 2021 онд хийгдэх ажлууд

Улсын төсвийн 95 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 5 гудамжинд 92 ширхэг гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбайн 3 ширхэг камер тавигдахаар суугдсан. 

Нийслэлийн төсвийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зээлийн 18 дугаар гудамжны харалдаа нийтийн эзэмшлийн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар зураг төсвийн ажил хийгдэж байгаа бөгөөд 06 дугаар сарын сүүлээр бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. 

ОНХС-ийн хөрөнгөөр тус хороонд гудамжны том хаягжилт 233 ширхэг хийгдсэн, 2400 ширхэг хашааны жижиг тоот хийгдэж айл өрхүүдэд байрлуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. 

Мөн ОНХС-ийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зээлийн 17 дугаар гудамжинд хүүхдийн тоглоомын талбай, Зээл 13, 14 дүгээр гудамжийг холбосон явган хүний төмөр гүүрний засвар шинэчлэлийн ажлууд хийгдэхээр зураг төсөв батлагдан 06 дугаар сард хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

 

Хороонд хийгдэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд

Улсын, нийслэлийн төсөвт хорооны цогцолбор байр бариулах ажлыг тусгуулах 

Хорооны нийтийн эзэмшлийн 69 гудамжинд 544 ширхэг гэрэлтүүлэг тавиулах

158 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн ажлыг бариулах 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан бөгөөд 1500мкв талбайн газар чөлөөлөлтийн ажлыг шийдвэрлэж, уг ажлыг эхлүүлэх 

Хорооны байршил:  Баруун салаа Зээлийн 9-р гудамжны 1 тоот

Цагийн хуварь:

Зун 08:00-17:00 

Өвөл: 09:00-18:00

Амралтын өдөр: Бямба, Ням

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

СХД-ын 41-р хороо

Хорооны танилцуулга

Бүтэц, бүрэлдэхүүн

Байршил, цагийн хуваарь