Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо нь анх 1952 оны 5 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурлын 25 дугаар тогтоолоор Толгойтын АДХ-н гүйцэтгэх захиргаа, хороо гэж байгуулагдахад /Мах комбинатын дэнжид/ 4 дүгээр хорин нэртэйгээр байгуулагджээ.
1965 онд Улаанбаатар хот 4 районтой болоход уг хорин нь октябрын районы 23 дугаар хороо нэртэйгээр 1979 он хүртэл ажиллаж байжээ.
1980-1992 оны үед Октябрийн районы 7 дугаар хороо гэж байгаад 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Октябрийн район нь Сонгинохайрхан дүүрэг болон өөрчлөгдөхөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо нэртэйгээр зохион байгуулагдсан.
Манай хороо нь хойд талаараа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, урд талаараа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, баруун талаараа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороотой тус тус хиллэдэг 45,75 га газартай 3338 өрхтэй 11159 хүн амтай.
Хорооны эрхэм зорилго:
• Төрийн хуулийг чандлан сахиж
• Орон нутгаа хөгжүүлэн
• Гадаад дотоод харилцааг өргөжүүлж
• Иргэд, байгууллагууддаа дэмжлэгтэй
• Ахмад, хүүхдүүддээ ээлтэй
• Эвсэг хамт олон байхыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Өдгөө төрийн захиргааны анхан шатны нэгж, болтлоо өргөжин дотоод зохион байгуулалтын хувьд 19-р хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга-1, Засаг дарга-1, зохион байгуулагч-2, Хөгжлийн нийгмийн ажилтан-1, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1, Улсын бүртгэгч-1, Иргэний танхимын ажилтан-1, Хэсгийн ахлагч 10, Хорооны хэсгийн байцаагч-1, Хороо хариуцсан цагдаа-1, Олон нийтийн цагдаа-1, Тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч-1, Үйлчлэгч-1 нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.