ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, Дүүрэг, Хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд чанартай,  түргэн шуурхай, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах, иргэдийг оролцоог нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. 

 

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор дүүргийн хэмжээнд хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж 26 дугаар хорооноос салбарлаж 2500 өрхийн 9437 иргэнтэйгээр 36 дугаар хороо байгуулагдан төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллаж байна.  Алтан овоо 01-50 хүртэлх гудамжтай. Нутаг дэвсгэрт “Нарангийн энгэр”-ийн оршуулга, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг буюу Улаанчулуутын хогийн цэг байрладаг. Нийслэл хотын алслагдмал, хүн амын төвлөрөл нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд, түр оршин суугч ихтэй хороодын нэг юм. Хорооны нутаг дэвсгэрт 36 аж ахуйн нэгж байгууллагууд, СӨБ-ын 260, 263 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 

 

ХОРООНЫ БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Тус хороо нь Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Ариунжаргал, Засаг дарга М.Сампилноров,  Нийгмийн ажилтан Ө.Нандинцэцэг, Халамжийн мэргэжилтэн Ж.Ариунзаяа, Улсын бүртгэгч Г.Алтанзаяа, сахиул Б.Эрдэнэбаатар, үйлчлэгч Э.Ууганцэцэг  гэсэн үндсэн  орон тоотой, Ахмадын зөвлөлийн дарга Г.Энхжаргал, Олон нийтийн байцаагч Д.Өлзийжаргал, Хэсгийн байцаагч Х.Ганбат,  Хог хаягдал олон нийтийн байцаагч Б.Бадамгарав, 9 хэсгийн ахлагчийн бүрэлдэхүүнтэйгээр төрийн анхан шатны үйлчилгээг  иргэдэд хүргэж байна. 

 

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР 

Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 876 га бөгөөд Зүүн талаараа 26,41,4-р хороо, Урд талаасаа 3-р хороо, Баруун талаараа 35, 2-р хороо, Хойд талаараа 24-р хороо,улаан чулуутын хогын цэг, нарангийн энгэрээр хиллэдэг. Алтан-овоо 1 дүгээр гудамж 2 тоот хаягт хорооны байр үйл ажиллагаа явуулж  байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.