НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ТЭРГҮҮНИЙ” 42 ДУГААР ХОРОО
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 25/21 тоот тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 8/03 тоот тогтоолын дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороог хувааж 42 дугаар хороог шинээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.
Тус хороо нь Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Жаргалсайхан, Засаг дарга Д.Саруул-Ирээдүй, Зохион байгуулагч Б.Цэрэндулам, Нийгмийн ажилтан Г.Лхагвасүрэн, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Л.Уранбилэг, Улсын бүртгэгч Т.Алтантуяа, үйлчлэгч С.Нямдэлгэр, Сахиул Б.Булгантамир, Ахмадын зөвлөлийн дарга Я.Марууш, Хэсгийн байцаагч Б.Нямдорж, Хорооны цагдаа Е.Айбек, Хог хаягдал олон нийтийн байцаагч Т.Отгонцэцэг болон 8 хэсгийн ахлагчтайгаар төрийн анхан шатны ажил үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Манай хороо нь 2346 га нутаг дэвсгэртэй, 1522 өрхийн 5371 хүн амтай, 18 гудамж, 1353 хашаатай, Төрийн байгууллага-1, Төрийн бус байгууллага-1, Аж ахуй нэгж байгууллага-29, ус түгээх байр-7, хувийн цэцэрлэг-1, ахмадын 2 сувилалтай нийт 8 хэсэгтэй. 2022 онд Сонгинохайрхан дүүргийн “Тэргүүний хороо”-гоор шалгарсан.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР, ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ СУРТАЛЧИЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЧИРЭГДЭЛГҮЙ, ХҮНД СУРТАЛГҮЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ, ИРГЭД АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ИДЭВХИ САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАТАН ОРОЛЦУУЛАХ ЗАМААР “ХОРОО-ИРГЭДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА”-Г БЭХЖҮҮЛЭХЭД ОРШИНО.
ЗОРИЛТ:
ТӨР ИРГЭНИЙ ЭЭЛТЭЙ ХАРЬЦААГ БҮРДҮҮЛСЭН, ИРГЭНИЙ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛСЭН, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖЛЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ БОЛГОСОН, ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛСЭН “ХОГГҮЙ ЦЭВЭРЧ ХОРОО” БОЛОХ.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.