Тус хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн  25/21 тоот тогтоолоор СХД-ийн 7  дугаар хорооноос  40 дүгээр хороо болон хуваагдаж шинээр үүсгэн байгуулагдан Засаг захиргааны анхан шатны нэгж байгууллагын  үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

 

Хорооны нийт нутаг дэвсгэр 2.200 га бөгөөд зүүн талаараа 7,8 дугаар хороо баруун талаараа 41 дүгээр хороо, хойд талаараа 9 дүгээр хороотой тус тус хиллэдэг.

 

Тус хороо нь Засаг дарга, Зохион байгуулагч -2, Хөгжлийн Нийгмийн ажилтан , Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн , Улсын бүртгэгч  , үйлчлэгч  гэсэн 7 үндсэн орон тоо. Иргэдийн Нийтийн Хурал, 11 хэсгийн ахлагч, Хот тохижилт олон нийтийн байцаагч, хорооны цагдаа , ахмадын зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 1260 өрхийн  10060 хүн амд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэн ажиллаж байна.

 

Хорооны нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байхгүй. Энхийн өргөө 2 ӨЭМТ эрүүл мэндийн үйлчилгээг хорооны иргэдэд хүргэн ажиллаж байна. 70 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Вояж цэвэр усны үйлдвэр, Тумбааш, Сувдан Өндөр од зэрэг худалдааны төвүүдтэй, Нийгмийн даатгалын тасаг, Онцгой байдлын гал унтраах 29 дүгээр анги үйл ажиллагаа явуулж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.