Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо нь 1976 онд Октябрийн районы 3 дугаар хорооноос 3, 4 дүгээр хороолол байгуулагдсантай холбогдуулан 500 айл шилжин ирснээс Октябрийн районы 8 дугаар хороо нэртэй анх байгуулагджээ.
Тус хороо нь 1982 өрх, 8066 хүн амтайгаар 91 га газар нутгийг эзлэн, баруун талаараа 26 дугаар хороо, зүүн талаараа 6 дугаар хороо, хойд талаараа 7 дугаар хороо, урд талаараа 27 дугаар хороотой хиллэн оршиж байна.
Хорооны бүрэлдэхүүн: ИНХТ-ийн дарга Б.Ууганбаяр, тэргүүлэгчид, Засаг дарга Э.Батбаяр, зохион байгуулагч Ө.Чамин-эрдэнэ, хөгжлийн нийгмийн ажилтан С.Жамц, улсын бүртгэгч М.Баяраа, Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Отгонтуяа, Иргэний танхимын ажилтан Б.Нямдаш, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад А.Ариунболд,хэсгийн цагдаа Д.Өсөхбаяр, олон нийтийн цагдаа Д.Уранчимэг, 8 хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч Д. Цэцэгсүрэн болон “Отгон 7 бурхан” өрхийн эмнэлгийн дарга Д. Будхүү болон эмч сувилагч нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Газар зүйн байршил, дэд бүтцийн талаар:
Хороо нь 65 гудамжнаас бүрдсэн, дан гэр хороолол. Сургууль, цэцэрлэг, томоохон аж ахуй нэгж байхгүй. Баруун талаараа 26 дугаар хороо, зүүн талаараа 6 дугаар хороо, хойд талаараа 7 дугаар хороо, урд талаараа 27 дугаар хороотой хиллэн оршиж байна.
Газар нутгийн хувьд нам дор, зарим хэсэгтэй намгархаг. Нутаг дэвсгэр нь тэгш, нам дор, чийглэг хөрстэй үржил шим сайтай, газрын төлөв байдал чанарт өөрчлөлт ороогүй гадаргатай.
1. Нийгмийн үзүүлэлтүүд
Тус хороонд төрийн болон хувийн өмчийн ямар нэгэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байхгүй. 4-15 гудамжны хэсгийн хүүхдүүд 19-р хороонд байрлах 62 дугаар дунд сургууль, 16-65 гудамжны хэсгийн хүүхдүүд 6-р хороонд байрлах 9 дүгээр дунд сургууль болон бусад сургуульд сурдаг.
Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг байдаггүй тул цэцэрлэгийн насны хүүхдүүд хамрах тойргийн сургууль, цэцэрлэг болон хотын бусад сургууль, цэцэрлэгт хүмүүждэг.
2. Усны нөөц
Хүн амын усны хэрэгцээг 8 ус түгээх байраар хангадаг. Нэг ус түгээх байрнаас дунджаар 5-6 гудамжны 180 гаруй өрхийн 500 гаруй иргэд ундны усаа авдаг болохоор Баянголын 63 дугаар гудамжинд шинээр ус түгээх байр барих шаардлагатай байна. 32-р гудамжны ус түгээх байр 2004 онд ашиглалтанд орсон байна. Газар нь намгархаг, хөрсний бохирдолтой тул гүний худаг гаргах боломж багатай.
3. Уур амьсгал
Хороо нь баруун талаараа 26 дугаар хорооны зүүн захын уулын ам, баруун зүүн салааны голын ай сав газар тул шар усны болон уруйн үер орж ирэх магадлалтай.
4. Ойн баялаг
Хорооны нутаг дэвсгэр нь тэгш, намгархаг, нам дор байрлалтай , ойн бүсгүй.
5. Хүнсний хэрэглээ Худалдаа, нийтийн хоол
Тус хороонд Супермаркет 1, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр 24, хүнсний мухлаг 20, цайны газар 3, зочид буудал 2, ваар цэнгээний газар 1 үйл ажиллагаа явуулж байна.
6. Аж үйлдвэр
Тус хороо нь томоохон үйлдвэр байхгүй. Жижиг дунд үйлдвэрээс хиамны цех 1, вакум цонхны үйлдвэр 1, давсны цех 1, нарийн боовны цех 1, сүлжмэлийн цех 1 ажиллаж байна.
7. Эрчим хүч
Хорооны хэмжээнд трансфарматор байрладаг. Эрчим хүчний шугамгүй, гэрэл цахилгаангүй айл өрх байхгүй боловч цахилгааны хүчин чадал муутай, нэг шонгоос хэт олон айл салаалж авч байгаатай холбогдуулан шинээр өндөр хүчдэлийн шугам барих шаардлагатай.
8. Зам тээвэр, холбоо
Хороо нь Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байрладаг. Хатуу хучилттай замаар 6 дугаар хороотой, хатуу хучилттай асфальтан замаар 26 дугаар хороотой хиллэдэг. Ханын материалын эцсийн буудалд өдөрт хувийн хэвшлийн 40 гаруй микро автобус, цахилгаан тээврийн 6 троллейбус, Баянхошуу, зүүн салааны чиглэлд 6-8 том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг.
9. Барилга орон сууцны нөхцөл
Албан ёсны зөвшөөрлийн дагуу зураг төслөөр баригдсан барилга байгууламж Нийт өрх 100 хувь гэр хороолол. Бусад аж ахуйн нэгж байгууллагын барилга нь өөрсдийн хүч хөрөнгөөр барьсан дан болон давхар байшингууд юм.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.