ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо нь Улаанбаатар хотын баруун захад 107,35 га газар нутгийг эзлэн байрладаг, баруун талаараа 4 дүгээр хороо, зүүн талаараа 6 дугаар хороо, хойд талаараа 7 дугаар хороо, урд талаараа 27 дугаар хороотой хиллэн оршиж байна. Газар нутгийн хувьд нам дор, тэгш, чийглэг хөрстэй үржил шим сайтай, газрын төлөв байдал чанарт өөрчлөлт ороогүй гадаргатай.