Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо нь Улаанбаатар хотод 1966 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн аюулт үер усны улмаас үйлдвэрийн районд байсан айлуудыг Толгойтод нүүлгэн шилжүүлж суурьшиулж эхэлсэн байна. Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны даргын Захирамжаар Октябрийн районы 27 дугаар хориноос тасарч Толгойтын дэнж дээр 3 дугаар хороо нэртэйгээр байгуулагджээ. Анхны Засаг даргаарЦэвэг-очирийг томилон ажиллуулснаар төрийн захиргааны анхан шатны нэгж бий болсон байна. Тухайн үед хороо нь 6-н хэсэг 110 өрх, 240 хүн амтай 26 толгой малтай байсан байна.
Монгол Улсын шинэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол Улсын Их Хурлаас 1992 онд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийг батлан гаргаж, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрийн район хуваагдаж, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг болоход тус хороо нь 1, 2, 3 дугаар хороо болон хуваагдан, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо болсон байна.
Тус хороо нь 416.5 га нутаг дэвсгэртэй. 2014 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 12199 хүн амтай 3200 өрх, 12 хэсэгтэй 93 толгой малтай,зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хороотой, урд талаараа 20 дугаар хороотой, баруун талаараа 1 дүгээр хороотой, хойд талаараа Нарангийн уулаар хиллэн байрлаж байна. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооноос нийт 1400 өрхийн 4895 хүн амыг шилжүүлэн авсан байна.
Тус хороонд ахмад дайчин 3, Монгол улсын гавъяат цолтон 1, Монгол улсын ударник 1 амьдарч байна.Хорооны нутаг дэвсгэрт “Анан” өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 42 дугаар дунд сургууль, 81 дүгээр цэцэрлэг, “Сод” цэцэрлэг, “Бамбар” цэцэрлэг, ХААН банк, ХАС банкны салбар болон 18 усан сан, 4 халуун ус, 3 сүм хийд, 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Тус хороо нь Нийслэлийн тэргүүний хороогоор 3 удаа, Дүүргийн тэргүүний хороогоор 5 удаа шалгарч байсан.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Төр засгийн бодлого шийдвэр, дээд шатны байгууллагуудын тогтоол шийдвэрийг иргэдэд мэдээлэх, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавьж, удирдамж боловсруулан хорооны иргэдийн санал бодлыг тусгаж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд чиглэл өгч хорооны Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран ажиллана. Орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэн ажиллана.
ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ НЬ:
- Хууль тогтоомж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
- Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
- Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
- Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах.
- Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
- Иргэдийн тохитой эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллахад оршино.
- Хорооны онцлог
- Дан гэр хорооллоос бүрдсэн гуу жалга ихтэй
- Хүн ам, өрх ихтэй,
- Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй
- Хорооны газар нутгийн хэмжээ том
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.