Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо нь анх 1952 оны 05 дугаар сарын   09-ний өдрийн Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Бага хурлын 25 дугаар тогтоолоор Толгойтын 08 дугаар хорин нэртэйгээр одоогийн II цахилгаан станцын дэргэд байгуулагдсан. 

 

1965 онд Улаанбаатар хотыг 4 районтой болгоход уг хорин Октябрийн районы орон сууц гудамжны 2 дугаар хороо болсон. 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрийн район хуваагдаж  Сонгинохайрхан, Баянгол  дүүрэг болоход тус хороо нь 3 дугаар хороо болсон.

 

Манай хороо нь баруун талаараа 2 дугаар хороо, зүүн талаараа 4 дүгээр хороо, хойд талаараа 26 дугаар хороо, урд талаараа 20 дугаар хороотой хиллэдэг. 

 

2020 оны хүн амын тооллогоор 2314 өрхийн 9474 хүн амтай тоологдсон.

 

Хороонд Иргэдийн Нийтийн Хурал түүний тэргүүлэгчид 6, Засаг даргын ажлын албанд 10, хэсгийн ахлагч 10, Хэсгийн байцаагч, хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа 3 нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээ үзүүлж байна. 

 

Бид ИРГЭН ТӨВТЭЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСРАЛТГҮЙ ЧАНАРЫГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ АНХАН ШАТНЫ  НЭГЖ БАЙНА гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна.

 

Хорооны хэмжээнд нийт 63 аж  ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын 65 дугаар сургууль , Өрхийн эрүүл мэндийн “Мичид-Ундрага” төв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 80 дугаар цэцэрлэг, төрийн бус өмчийн “Бат-Анугийн найзууд” цэцэрлэг, “Янзага” хүүхэд харах үйлчилгээ, мөн 6 төрийн бус байгууллага  үйл ажиллагаа явуулж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.