ЭРХЭМ ЗОРИЛГО

2017 оны “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил-“ийн зорилтын хүрээнд хариуцлагатай төрийн үйлчилгээг сайжруулах, нийслэл дүүргийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэрийг иргэдэд цаг алдалгүй хүргэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах зорилгын хүрээнд ажиллана.

 

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь 1976 оны 10-р сард зайсан, таван зуугийн айлууд дахин төлөвлөлтөнд орж тэдгээр айлууд энд суурьшсан бөгөөд Октябрийн райны “10-р хороо” нэртэйгээр байгуулагдан анхны хорооны даргаар И.Доржпүрэв ажиллаж байсан билээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо нь 220 га нутаг дэвсгэртэй. 1-р хорооллын арын дэнжийн өндөр хүчдэлийн шугамын баруун хойд талын хамраар, 7-р хороотой “Сүмбэр орд” группын тоосгоны үйлдвэрийн баруун урд талын хамраар, нуурын 9, 7, З Зүүнбаянцагаан 2, 3, 4, 5, Баянцагаан 1, 2, 3, 4-р гудамжны баруун талаар, 67-р сургуулийн урд талаар, Баянхошууны засмал замаар хойш эргэж 4-н замын уулзвар хүрч, 9-р хороотой Баянхошууны засмал замаар, 11-р хороотой Зүүнбаянцагаан 12, 11, 10, 8, 7, Баянцагааны 5, 4, 3, 2, 1 Нуурын 6, 5, 4-р гудамжны зүүн талаар гарч, “Хосмонгол” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн зүүн талын жалгаар өгсөж, Самбаллхүндэв уулын баруун хяраар, урд талаараа 6-р хороо, 23-р хороогоор тус тус зааглана.

 

Одоо ИНХ-ын даргаар Б.Хуягбаатар, засаг даргаар Х.Эрдэнэтуяа зохион байгуулагчаар Ш.Батпүрэв, нийгмийн ажилтанаар Э.Пүрэвдаш, хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнээр Б.Байгалмаа, улсын бүртгэгчээр Д.Дэлгэрмаа, хорооны үйлчлэгчээр Я.Эрдэнэцэцэг, олон нийтийн байцаагчаар Ц.Саранцэцэг, хорооны хэсгийн байцаагчаар ахлах дэслэгч Б.Түвшинжаргал, хорооны цагдаа дэд ахлагч, Г.Төрболд, олон нийтийн цагдаа С.Алтансүх, эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Ганбаяр, мөрдөн байцаагч О.Мөнхтүвшин, иргэний танхимын ажилтнаар Ж.Нарангоо, болон

  • 1-р хэсгийн ахлагч Ш. Дэвжидсүрэн
  • 2-р хэсгийн ахлагч Б. Анхтуяа
  • 3-р хэсгийн ахлагч Л. Одончимэг
  • 4-р хэсгийн ахлагч Д. Долгормаа
  • 5-р хэсгийн ахлагч Л. Жаргал
  • 6-р хэсгийн ахлагч Р. Цэрэндэжид
  • 7-р хэсгийн ахлагч М. Дэлгэрмаа нарын хамт олон ажиллаж байна.

 

Хорооны зарим үзүүлэлтээс 

 

 Үзүүлэлт Тоо /хүний/
1 Хорооны нийт хүн ам 8798
2 0-6 настай хүний тоо 1341
3 7-12 настай хүүхдийн тоо 902
4 13-18 настай хүүхдийн тоо 836
5 18-наас дээш насны хүн ам 5848
6 Сургуулийн насны хүүхдийн тоо 1649
7 Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 111
8 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 254
9 55-аас дээш насны эм, 60-аас дээш насны эрэгтэй 603
10 Хөдөлмөрийн насны хүн ам 3033
11 Нийт өрхийн тоо 2068
12 Ядуу өрхийн тоо 44

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.