Эрхэм зорилго:
Тус хороо нь 2018 оныг “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх” жил болгох зорилтыг дэвшүүлж 18 заалт 52 зүйлийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн, 2469 өрхийн 11306 хүн амд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэн ажиллаж байна.
Тус хороо нь анх 1982 онд Октябрийн районы 29 дүгээр хорооноос 15 хороо болон хуваагдаж төрийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд Засаг даргаар Самбалхүндэв, орлогч даргаар Жамбал, нарийн бичгийн даргаар Балжид, сахиулаар Хоролгарав, ахмадын даргаар Гомбосүрэн нар томилогдон ажиллаж байсан.
1982 онд 850 өрхийн 2975 хүн амтай 76-р сургуулийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан ба 1987 онд хорооны байр ашиглалтанд орж байв.
Засаг даргаар 1982-1985 онд С.Банзрагч, 1985-1987 Батбаатар, 1987-1989 онд Мөнхбазар, 1989-1992 Ш.Доржсүрэн, 1992-1994 онд Сэр-од, 1994-2000 Төмөрбаатар, 2001-2008 С.Алдармаа нара жиллаж байсан ба 2009 оноос Б.Хишигт ажиллаж байна.
Зохион байгуулагчаар Г.Лхагвасүрэн, Доржсүрэн, Төмөрбаатар, Алдармаа, Батмөнх, Нанжидхүү, Хишигт, нийгмийн ажилтнаар Хандаа, Хишигт, Саранцацралт, Оюунбаасан нар ажиллаж байсан.
Иргэдийн нийтийн хурлын даргаар Ц.Очирдулам, тэргүүлэгчид Д.Оюунцэцэг, Д.Өлзийтогтох, Ж.Дашдэмбэрэл, Д.Итгэлт нар ажиллаж байв.
Одоо хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ж.Энхжаргал, Засаг даргаар Б.Хишигт, зохион байгуулагч Н.Баярманлай, Б.Мөнхтуяа, улсын бүртгэгч Т.Мөнхцэцэг, хөгжлийн нийгмийн ажилтан С.Жаргалбадрах, халамжийн нийгмийн ажилтан Г.Энхтөгс, ИТ ажилтан Б.Нэргүй, ахмадын дарга Д.Өлзийтогтох, хорооны хэсгийн байцаагч ахлах дэслэгч З.Нямзаяа, хорооны цагдаа Г.Түвшинтөр, хэсгийн ахлагч М.Ишхүү, Н.Баасан, Э,Бямбасүрэн, Х.Тунгалаг, С.Бямбаням, Б.Нарангэрэл, С.Энхтуяа, Х.Хандмаа, Д.Сарантуяа, сахиул С.Эрдэнэбат, үйлчлэгч Д.Бадамханд, ТХХОН байцаагч Ц.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Нутаг дэвсгэр нь газарзүйн хувьд Хэнтий мужид хамрагдах бөгөөд уулархаг далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрт Чингэлтэй хайрхан уулын салбар уулсын баруун урд энгэрт оршдог.
Тус хороо нь Баянхошууны шинэ эцэст байрладаг. Зүүн талаараа СХД-ийн 28 дугаар хороотой, СХД-ийн баруун талаараа 9 дүгээр хороотой, урд талаараа СХД-ийн 8 дугаар хороотой тус тус хил залгадаг. Хорооны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 191 га талбайтай, 100% гэр хорооллын хороо юм.
Тус хороонд нийт 2469 өрхийн 11306 хүн ам оршин суудаг ба хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд 2 төрийн байгууллага /СХД-ийн 10-р хороо, 38-р цэцэрлэг/, 1 төрийн бус байгууллага /Байгаль-Наран өрхийн эмнэлэг/, 50 аж ахуйн нэгжтэй ба 34 гудамж, 315 нийтийн байр, гүний худаг 5, усан сан 1, цэвэр усны шугаманд холбогдсон 12, зөөврийн 1, ус түгээх байртай юм. Нийт аж ахуй нэгж байгууллагаас 18 аж ахуй нэгж согтууруулах ундаа худалдан борлуулдаг ба дээрхи 18 аж ахуй нэгж байгууллагыг санд шивж оруулсан, 16 байгууллага хүнсний худалдаа болон бусад худалдаа үйлчилгээ эрхэлдэг ба банк санхүүгийн байгууллага 1 /ХАС банк-Баянхошуу 149-р тооцооны төв Зүүнбаян Уулын 13-1 тоотод байрладаг харуул хамгаалалттай ломбард 2, /Сайн ломбард-алт үнэт эдлэл, цахилгаан бараа, Баянбүрд-Жаргал- алт үнэт эдлэл, цахилгаан бараа/, худалдааны зах 2 /Өгөөж, БОСА худалдааны төв/, сүм хийд 4 /Намдолдэчилэн хийд-шашны үйл ажиллагаа, Шинэ гэрэл сүм-Христийн цуглаан, Хайрын булаг-Христийн цуглаан, Канаан-Христийн цуглаан/, Улсын онц чухал обьект 1 /Цэвэр усны эх үүсвэр-баруун зүүн хаалгатай, камерийн системд холбогдсон, дотоодын цэргийн 05-р анги/ диско баар 2 /Харз-дотор гадна камертай, гэрэлтүүлэгтэй, Галакси-дотор гадна камертай, гэрэлтүүлэгтэй/, Интернет тоглоомын газар 4 /Энхжин-Наран, Молор, Эрдэнэзуу, Экселенц/ Аж ахуй нэгж байгууллагын хашаа агуулах 2 /Нийгмийн даатгалын аж ахуйн хашаа, Канаан ХХК-ны аж ахуйн хашаа/ байдаг. Хорооны хэмжээнд Хөх тоосгоны жалга, Ашүн 120-айлын жалга, ЗБУ-ын 9-р гудамж, 28-р хороотой хил залгаа 3 томоохон хэмжээний жалгатай юм.
Эдийн Засгийн бүтэц
Хорооны хэмжээнд нийт 60 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус хорооны хамгийн том аж ахуй нэгж нь “Намдолдэчилэн хийд”, “Канаан” хүмүүнлэгийн байгууллага “Сэйнт поул” цэцэрлэг “Өгөөж” худалдааны төв “Батжинбат” машины агаар шүүгч үйлдвэрлэдэг ХХК байна.
Инженерийн дэд бүтэц
Зам тээвэр: Хорооны нутаг дэвсгэрээр Баянхошууны эцэс хүртэл төв зам дайран өнгөрдөг.
Цахилгаан хангамж: Төвийн эрчим хүчний системд холбогдсон.
Ус хангамж: Хороонд Усан сан 1, цэвэр усны системд холбогдсон 12 худаг, зөөврийн усан хангамжтай 1 худаг ажиллаж байна.
Дулаан хангамж: Хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгж байгууллагууд халаалтаа бие даасан нам даралтын зуухаар халааж шийдвэрлэсэн
Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог: Далайн түвшингээс дээш 1000-1500м өргөгдсөн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвгэрийн хамгийн зүүн хойд талд байрладаг.
Эрүүл мэнд
Тус хороонд “Байгаль наран” өрхийн эмнэлэг 11 ажилтантай үүнээс 5 эмч, 4 сувилагчтайгаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Шашин, сүм хийд
Хорооны хэмжээнд Шарын шашны хийд 1 христийн 3 сүм үйл ажиллагаа явуулдаг.
Ажилгүйдэл, ядуурал
Хорооны хэмжээнд бүртгэлтэй шалтгаангүй ажилгүй иргэд 140 байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
ХОРООНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
- ДЗМОУБ-ын төрөл төслүүд
- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
- Азийн хөгжлийн банк
- Гэр хороололыг дахин төлөвлөх газар гэх мэт
Одоо тус хорооны онцлог: СХД-ийн бусад гэр хороололтой харьцуулбал Дэд бүтэц, зам харилцааны хөгжил сайн, дан гэр хорооллоос бүрдсэн учраас дахин төлөвлөлт хийх боломжтой. Газар нутгийн хувьд сунаж тогтсон учраас хороо, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээнээс зарим иргэд 2-3 км алслагдсан. 38 дугаар цэцэрлэг байрладаг.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.