ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

 

ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 тоот тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 03 тоот тогтоолын дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороог хувааж 25 дугаар хороог шинээр байгуулсан. Манай хороо нь 3576.5 м2 нутаг дэвсгэртэй, 2555 өрхийн 11285 хүн амтай, 48 гудамж, 3843 хашаатай, 621 толгой малтай.

 

Төрийн байгууллага 4, төрийн бус байгууллага 3, ААН 30, гүний худаг 12, ус түгээх байр 7, хувийн 1 цэцэрлэг,  улсын цэцэрлэг 1 ахмадын сувилал нэгтэй.

 

Тус хороо нь Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Жаргалсайхан, Засаг дарга Р.Батчулуун, Зохион байгуулагч Д.Даш, Нийгмийн ажилтан Б.Түвшинбаяр Халамжийн мэргэжилтэн Ц.Аюурзана, Г.Булганхангай, Улсын бүртгэгч М.Ариунсанаа, сахиул Ц.Цэвэгмид, үйлчлэгч Б.Бадамханд,  гэсэн үндсэн  орон тоотой, Ахмадын зөвлөлийн дарга Л.Маам, Олон нийтийн байцаагч П.Донжоо, Хэсгийн байцаагч н.Батмэнд 10 хэсгийн ахлагчтайгаар төрийн анхан шатны үйл ажиллагааг иргэдэд хүргэж байна. Манай хороо нь 2009, 2011 оны ажлын амжилтаараа дүүргийн “Тэргүүний хороо”, 2011 оны ажлаараа “Нийслэлийн Тэргүүний хороо”-оор тус тус шалгарсан. Мөн дүүргийн хоггүй хороогоор шалгарч “Алтан шүүр” цомын эзэн, “Хөдөлмөр эхлэлт – Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлаараа дүүрэгтээ 1-р байр эзэлж “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.\

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.