Тус хороо нь анх 1961 онд Октьябрийн районы АДХ-ын гүйцэтгэх Захиргааны орон сууц гудамжны 5-р хороо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны даргаар Норовсамбуу, С.Лувсандорж, Баатар, Паня, Тэгшээ, Уламбаяр нар ажиллаж байлаа.
1992 онд Сонгинохайрхан дүүрэг шинээр байгуулагдахад 18 дугаар хороо болон өөрчлөгдсөн бөгөөд зүүн талаараа 29-р хороо, баруун талаараа 38-р хороо, хойд талаараа 19-р хороо, урд талаараа БГД-ийн 20-р хороодуудтай тус тус хиллэдэг.
Тус хороо нь үндсэн болон түр оршин сууж байгаа 2210 өрхийн 8860 хүн ам, орон сууцны 7 хэсэгтэй Тус хороонд үйл ажиллагаа эрхэлдэг.130 аж ахуй нэг байгууллагтай. Геологийн төв лаборатори, “Тас Петролиум” СХД-ийн Татварын хэлтэс, , “Гурван жаргал хайрхан” өрхийн эмнэлэг, 12-р сургууль, 41-р ясли, 55, 79, 90-р цэцэрлэг, Холбооны 37-р салбар, ОСНАА-н Таван шар салбар, “Тесо трейд” ХХК,” Христийн сүм-1, “Төрийн банк” “Худалдаа хөгжлийн банк” зэрэг 130 гаруй аж ахуйн нэгжүүд байдаг.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.