Тус хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6 /48 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 15, 16, 17 дугаар хорооноос салбарлан 1 дүгээр хорооллын арын дэнжид байрлах гэр хороололд 1363 өрхийн 5782 хүн амтайгаар 30 дугаар хороо болон байгуулагдаж, 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс  үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна. Одоогоор 1530 өрхийн 7174 хүн амд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.  Газар зүйн байрлалын хувьд 1-р хорооллын арын дэнжид байрладаг, 160 га газар нутагтай гэр хорооллын Хилчин, Хилчин хотхон, Хамба, Чулуут гудамжууд 6 хэсэгтэй, аж ахуйн нэгжийн 35 байгууллага, Төрийн өмчийн 1 цэцэрлэг, “Мичид асрал-2” өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгааг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зорилгоор зарласан болзолт уралдаанд 2015 онд нийслэлийн “ШИЛДЭГ ХОРОО”-гоор шалгарч амжилттай ажиллаж байна.

 

Иргэдийн нийтийн хурлын даргаар С.Балчиндорж, Засаг даргаар Ч.Гантулга, зохион байгуулагч Д.Тогтохбаяр, Хөгжлийн нийгмийн ажилтан Г.Ганзаяа, Улсын бүртгэгч Ө.Пүрэвсүрэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ажилтан Х.Мягмарсайхан, цагдаагийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч С.Баатар Ахмадын зөвлөлийн дарга П.Жавзмаа, Иргэний танхимын ажилтан С.Ууганхүү нар томилогдон, 6 хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

30 дугаар хороо нь баруун болон хойд талаараа 23-р хороо, зүүн талаараа 31-р хороо, урд талаараа 15, 16, 17-р хорооны арын замтай хиллэдэг.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО 

Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино. 

ЗОРИЛТ 

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачилга гарган ажиллахад оршино. 

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү