Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд дүүргийн иргэд, хүүхэд залуучууд, Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн алба хаагчдын оролцоотой “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил” сэдэвт 3 үеийн төлөөлөл оролцсон уулзалт цэрэг, урлаг соёлын баярын арга хэмжээг зохион байгуулж явууллаа.

 

Тус арга хэмжээнд ахмад дайчин Л.Халзан, бэлтгэл чөлөөнд байгаа хурандаа С.Доржсүрэн, Р.Нэргүй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Төлөвлөлтийн офицер ахмад М.Түвшинжаргал нар төлөөлөл болон оролцож, өөрийн эгэл амьдралаа Зэвсэгт хүчин цэргийн хөдөлмөртэй холбосон алтан үеэ дурсан, тэдний хөдөлмөр зүтгэлийг урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх, алдаршуулах сурталчлах ажлыг зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Бат-Өлзий, ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцжээ. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд