Манай эрхэм зорилго

Төрийн үйлчилгээг хүн амд шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг хорооны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.

 

Үндсэн зорилт

Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, бүртгэлийн баримтыг иргэн бүрээр бүртгэлжүүлэх, үнэн бодитой цахим санг үүсгэх, үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг түлхүү ашиглах, цэмцгэр, агаарын бохирдолгүй болох  зорилт тавин ажиллаж байна.

 

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 10 -ны өдрийн 25/21 дугаар тогтоолоор 33 дугаар хороо нэртэйгээр байгуулагдсан. Шинэчлэгдсэн 33 дугаар хороо 57.5 га газар нутагтай, 5337 өрх, 17076 хүн амтай бөгөөд хойд талаараа  34 дугаар хороо, зүүн талаараа 22 дугаар хороодтой зааглагддаг.

  

Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар С.Аюуш,  Засаг даргаар М.Тэмүгэ нар  2019 оноос хойш тус тус сонгогдон ажиллаж байна.

 

33 дугаар хороо нь 5337 өрхийн 17076  иргэнтэйгээс 0-18 насны иргэн 7260, 19-54 насны хөдөлмөрийн насны иргэн 8114, тэтгэврын насны 1800  ахмад сууршин амьдардаг. Хүнсний ногоо, мод, жимс тариалдаг 200 гаруй өрх байдаг. Хорооны нийт өрхийн 3353 нь монгол гэрт, 1384 гаруй нь байшин сууцтай, оюутан,сурагч 820 гаруй, 110 гаруй хүн гадаад оронд ажиллаж амьдарч байна.

 

Тус хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, өрхийн эрүүл мэндийн “Одонт манал” төв, Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль, 188,271  дүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээ эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.  

 

Манай хороо нь 18 хэсэгтэй 

 

1 дүгээр хэсэг:

• Тахилт 10,11 дүгээр гудамж 367 өрх 1284 хүн амтай

 

2 дугаар хэсэг:

• Тахилт 13 дугаар гудамж, Тахилт радио телевиз, Тахилт 35 гудамж 300 өрх, 1009 хүн амтай

 

3 дугаар хэсэг

• Тахилт сургууль 1,2 гудамж, Цагдаа толгой 300 өрх, 1166 хүн амтай

 

4 дүгээр хэсэг

• Тахилт 1,2 гудамж 362 өрх,1093 хүн амтай

 

5 дугаар хэсэг

• Тахилт 3 гудамж 352 өрх, 1146 хүн амтай

 

6 дугаар хэсэг

• Тахилт 6 гудамж 370 өрх, 1122 хүн амтай

 

7 дугаар хэсэг 

• Тахилт 7 гудамж 1-350, 349 өрх, 688 хүн амтай

 

8 дугаар хэсэг

• Тахилт 7 гудамж 400-1050, Шар цэцэгт, Номингийн ажилчдын,Тахилт хөндий  221 өрх, 680 хүн амтай

 

9 дүгээр хэсэг 

• Тахилт 8 гудамж 1-628,Бөөр булаг 7,8 гудамж 291 өрх, 894 хүн амтай

 

10 дугаар хэсэг 

• Тахилт 16-19, 30-34 гудамж, Баянтуруун 36-75 гудамж 267 өрх, 900 хүн амтай

 

11 дүгээр хэсэг 

• Тахилт 27 гудамж, Баян уул 8-15 гудамж 349 өрх, 1169 хүн амтай

 

12 дугаар хэсэг

• Баян туруун 1-14 гудамж, Баян уул 16-30 гудамж 250 өрх, 834 хүн амтай

 

13 дугаар хэсэг

• Хилчин 44 гудамж, Тахилт 12 гудамж 315 өрх, 1077 хүн амтай

 

14 дүгээр хэсэг

• Тахилт 4,5 гудамж 276 өрх, 897 хүн амтай

 

15 дугаар хэсэг

• Тахилт 7 гудамж 400-500 тоот 301 өрх, 944 хүн амтай

 

16 дугаар хэсэг

• Тахилт 8 гудамж 220-650 тоот, 26 гудамж 223 өрх, 689 хүн амтай 

 

17 дугаар хэсэг 

• Тахилт 16, 20-25 гудамж 210 өрх, 867 хүн амтай

 

18 дугаар хэсэг 

• Тахилт 14-15 гудамж, Баянтуруун 15-35 гудамж 272 өрх, 897 хүн амтай    

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү