Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улсууд нь эрт цагаас улбаалсан түүх, соёлын шижимээр холбогддог бөгөөд ард түмнүүд нь өнөө цагт бие биеээ дотночлон үздэг  улсууд билээ. Үүний нэгээхэн илрэл нь өнөөдөр болсон Турк иргэдээс Монгол нөхөддөө бэлэглэсэн нүүрсийг гардуулах үйл ажиллагаа байлаа. БНТУ-ын ЭСЯ-наас Туркийн ард түмнээс илгээсэн хандиваар 100 тонн нүүрс худалдан авч Улаанбаатар хотын иргэдэд өгөхөөр болсон бөгөөд хүн амын тоо, гэр хорооллын өрхийн тоог харгалзан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд 2 хуваан олгохоор болсон юм. Энэхүү нүүрсийг гардуулах арга хэмжээ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т боллоо. Арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ, тус дүүргийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, БНТУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 50 айлд дээрх нүүрсийг олгох Батламжийг гардуулсан юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд