Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр буюу гуравдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд нийслэл хот орчимд цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэн, их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурч зам даваа хаагдан дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, тус комиссын дарга, дүүргийн Засаг дарга М.Чинболд Захирамж гаргаж аюултай нөхцөл байдалд бэлэн байдлыг ханган ажиллахыг үүрэг болгосон юм.

 

Захирамжаар дүүргийн хэмжээний хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг цаг агаарын нөхцөл байдал сайжирч авто замаар хэвийн зорчих боломжтой нөхцөл бүрдэх хүртэл түр хугацаагаар хаах, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор  цаг агаарын хэвийн нөхцөл бүрдэх хүртэл хугацаанд хариуцлагатай жижүүрийг томилон бэлэн байдалд  ажилллуулахыг нутаг дэвсгэрийн хэмжээний нийт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын  удирдлага, хороодын Засаг дарга нарт даалгасан юм.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд болон нийт төрийн байгууллагууд цаг агаарын хүнд нөхцөл байдалд иргэдийг болзошгүй аюулаас хамгаалахаар нарийн хуваарийн дагуу ажилласан байна.  Энэ хугацаанд цасанд боогдож, суусан дуудлагууд голчлон ирж байсан бөгөөд дүүргийн төрийн байгууллагуудын нийт 87 албан хаагч, 19 автомашинтай ажиллан, 132 автомашиныг татан гаргаж 464 хүний амь насыг авран хамгаалжээ. Мөн  байшингийн дээвэр тааз нурсан гэх  2 дуудлагаар ажиллаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Иинхүү сүүлийн хэдэн жил тохиогоогүй цаг агаарын онцгой нөхцөл байдлын үед Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс аюулт нөхцөл байдалд бэлэн байж, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллажээ.

          

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд