ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжоор хангаж, эвсэг хамт олон бүрдүүлэн хороогоо хөгжүүлэхийн төлөө ажиллах

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нь 381.1 га газар нутагтай. Баруун талаараа 26, Баруун хойд талаараа 24, Хойд талаараа 9, Зүүн хойд талаараа 8, Зүүн урд талаараа 6, Урд талаараа 5 дугаар хороо бүхий нийт  6  хороодтой хиллэдэг.

Тус хороо нь Засаг дарга, Зохион байгуулагч-2, Хөгжлийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн-1, Улсын бүртгэгч, үйлчлэгч, жижүүр гэсэн 8 үндсэн орон тоо, 14 хэсгийн ахлагч, Хог тохижилтын олон нийтийн байцаагч, Хорооны цагдаа, Хэсгийн байцаагч, Иргэдийн Нийтийн хурал, Ахмадын зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл зэрэг бүрэлдэхүүнтэйгээр 5574 өрхийн 20154 хүн амд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Үйлчлэх хүрээний хувьд Баянхошууны 1-40 гудамж,  Булагийн 1-3 гудамж, Овооны 1-5 гудамж, Монлаа 1-17 гудамж, Колонк 1-3 гудамж, Дэнжийн 1-7 гудамж, Ногоочны 1-5 гудамж, Горхийн 1-3 гудамж, Хилчин 1-4 гудамж, 0119-ийн 1-4 гудамж, Керамик 1 гудамж, Намаг 1 гудамж, Геологи 1 гудамж, Далан 1 гудамж нийт 109 гудамж болон 76 айл, 20 айл, Хилчин хотхон, 4-р байр гэсэн нийт 10 орон сууцны байртай.

Тус хороонд Улсын цэцэрлэг-2,  хувийн цэцэрлэг-2, хүүхэд харах төв-2, “Энхийн өргөө” өрхийн эрүүл мэндийн төв, Банк-3, Шатахуун түгээгүүр-2, 130 аж ахуйн нэгж байгууллагатай дүүргийн томоохон хороодын нэг юм.

 

 

 

 

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

Хорооны хэмжээнд нийт 80 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Жилд 700-800 сая төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ган хийц” ХХК, “Керамик” ХК, “Мон лаа” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус хорооны  үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Нийт 1,51 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0,51 га-д төмс, 1 га-д бусад хүнсний ногоо тариалж байна.
Тус хорооны 5200 өрхийн 18034 хүн амаас орон сууцанд-800,  нийтийн байранд-86, байшинд-1951,  гэрт-1900 хүн ам аьдарч байна.

Боловсрол: Тус хороо нь Ерөнхий боловсролын сургууль байхгүй. Нийт 2801 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын сургалтанд 5 иргэн суралцаж байна.  “Хилчин хотхон”-ы 192-р  цэцэрлэг 2013 онд ашиглалтанд орсон бөгөөд 160 хүүхэд, мөн гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 74,5 хувьд хүрсэн.

Эмнэлэг:  “Энхийн өргөө” өрхийн эмнэлэг нь 4 эмч,  4 сувилагчтай. Жилд давхардсан тоогоор 28240 хүнд үзлэг хийдэг.
Хорооны хэмжээнд  2 сүм хийд байдгаас буддын шашны 1,  христийн шашны 1  сүм үйл ажиллагаа явуулдаг.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.