ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

 

ЗОРИЛТ

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл, дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны засаг даргын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачилга гарган ажиллахад оршино. 

 

ТАНИЛЦУУЛГА

      Тус хороо нь Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 1992 онд 1 дүгээр хороо нэртэйгээр анх хуваагдаж байгуулагдсан. Түүнээс хойш Засаг даргаар Дорж, Чүлтэмгомбо, Польхүү, Б.Нарантуяа нар ажиллаж байгаад 2009-2016 он хүртэл С.Давааням, 2017-2020 он хүртэл З.Энхтүвшин, 2020 оноос О.Буянгэрэл ажиллаж байна. 

      2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус хороо нь 1, 34 дүгээр хороод болон хуваагдаж зарим хэсэг салсан.  

     СХД-ийн 1 дүгээр хороо нь Сонгинохайрхан дүүргийн 34, 20, 35 дугаар хороодтой хил залган оршдог. Тус хороо нь 10100 хүн амтай, 2900 өрхтэй, 10 хэсэгтэй. Тус хороонд “Буянт манал” өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, 111 дүгээр цэцэрлэг, 252 дугаар цэцэрлэгүүд, Толгойт цагдаагийн тасаг зэрэг төрийн үйлчилгээний байгууллага, хувийн хэвшлийн Хаан хүнс импекс, Алтан жолоо групп, Наран гол тоосго гэх мэт томоохон аж ахуйн нэгж байгууллага, 2 шашны байгууллага, худалдаа үйлчилгээний чиглэлээр 27 аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн чиглэлээр 2 аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа эрхэлж байна.  

     1 дүгээр хороо нь Иргэдийн нийтийн хурлын дарга Л. Аюур, Засаг дарга О.Буянгэрэл, зохион байгуулагч С.Уранчимэг, зохион байгуулагч Б.Тогтох, нийгмийн ажилтан О.Энхзаяа, Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Анхтуяа, улсын бүртгэгч Б.Лүүсэнжиймаа, Иргэний танхимын ажилтан Д.Сийлэгмаа, хэсгийн байцаагч О. Баянмөнх, хэсгийн цагдаа Н. Алтайсайхан, олон нийтийн цагдаа Д. Уранчимэг, үйлчлэгч Я. Отгонжаргал, сахиул Г.Лодойхүү болон 10 хэсгийн ахлагчийн бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

 

ДАВУУ ТАЛ

  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХӨНГӨН ШУУРХАЙ ХҮРГЭХЭД БОЛОВСОН ХҮЧНИЙ ХУВЬД БҮРЭН ШИЙДЭГДСЭН
  • ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 3  СУРГУУЛЬТАЙ

ХОРООНЫ ОНЦЛОГ

  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ТӨВТЭЙ
  • ОРБИТ СТАНЦТАЙ
  • ХОРООНЫ ГАЗАР НУТАГ ТОМ

  

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.