ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Нутаг дэвсгэрийн хувьд зүүн хойд, зүүн, зүүн урд талаараа 2 дугаар хороотой, урд талаараа 20 дугаар хороотой, баруун, баруун хойд талаараа 22 дугаар хороотой, олон улсын хүүхдийн Найрамдал төв хүртэлх засмал замаар, зуслангийн хашаагаар баруун хойш Орбитын хошуугаар, дугуй цагааны зүүн талаар өгсөж хойд талаараа 21 дүгээр хороотой хил зааглан оршдог.


2004 онд Толгойт цагдаагийн хэлтэс, 2007 онд Капитал банк байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоор тус хороо нь 3256 өрх, хүн ам 12771 хүн амтай, 27 аж ахуйн нэгж, байгууллагатай, 2 дунд сургууль, 1 хүүхдийн цэцэрлэг, 1 өрхийн эмнэлэг, нийт 12 хэсэгтэй, Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Баянгол ам, ШУТИС хотхон, Толгойтын нийт 109 гудамж, 2399 гаруй хашаатай томоохон хороо юм.