Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг угтан тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийт ажилтан албан хаагчдын дунд “Цэргийн алдар” спорт өдөрлөгийг гуравдугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн спорт зааланд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд  гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөг, шатрын тэмцээнүүд явагдаж ЗДТГ-ын 9 хэлтэс, хороодын 4 бүсийн 110 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээнүүд өрсөлдөөнтэй явагдаж дүн гарахад:

I байр- Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан баг

II байр- Захиргаа хуулийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны хамтарсан баг

III байр-  Төвийн бүсийн хороодын нэгдсэн баг тус тус шалгарч   Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд