ЭРХЭМ ЗОРИЛГО
Иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш шударга, үр нөлөөтэй хүргэх
ТАНИЛЦУУЛГА
Тус хороо нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооноос өрх тусгаарлан Нийслэлийн ИТХурлын 2019 оны 06 сарын 10 өдрийн 25/21 тогтоолоор “39 ДҮГЭЭР ХОРОО” нэртэйгээр байгуулагдан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. 1 га газар нутагтай. 1503 өрх, 6305 хүн амтай.
Хороо нь ИНХурлын дарга Д.Алтанхуяг, Засаг дарга С.Сайхантуяа, зохион байгуулагч Г.Гантуяа, халамжийн мэргэжилтэн Н.Бямбатөмөр, иргэний танхимын ажилтан Д.Гантулга, ахмадын зөвлөлийн дарга Р.Дашхүү, олон нийтийн байцаагч Б.Бямбасүрэн 6-н хэсгийн ахлагчтайгаар төрийн чиг үүргийг гүйцэтгэж байна.
Тус хороо нь Улсын сургууль, цэцэрлэггүй. Нийт 1300 гаруй хүүхэд 143, 9 дүгээр дунд сургуулиудад суралцаж байна. Хорооны нутаг дэвсгэрт хувийн цэцэрлэг-1, ус түгээх цэг-7, хүнсний дэлгүүр-20 үйл ажиллагаа явуулж байна.
Газар нутгийн байршил нь хойд талаараа 8-р хороо, зүүн талаараа 30, 31-р хороо, урд талаараа 23-р хороотой, баруун талаараа 6-р хороогоор зааглагддаг, нутаг дэвсгэр нь өндөрлөг газар байрласан гэр хороолол дагнасан хороо юм.
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.