ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, соёлтой боловсон хүргэж ажиллахад оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ны 6/48 дугаар тогтоолоор СХД-ийн 18 дугаар хорооноос хуваагдан шинээр байгуулагдсан хороо юм.

Тус хороо нь нийт 45 га талбайг хамран төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна. тус хороо нь 6007 хүн амтай 1780 өрхтэй 100 хувь байшин хороолол юм.

1-р хэсгийн ахлагч Г.Ганцэцэг, 2-р хэсгийн ахлагч Ж.Энхцэцэг, 3-р хэсгийн ахлагч С.Содномбат, 4-р хэсгийн ахлагч Ч.энхжаргал, 5-р хэсгийн ахлагч Б.Наранцэцэг, 6-р хэсгийн ахлагч П.Бум-Аюуш, 7-р хэсгийн ахлагч Б.Эрдэнэчимэг, Ахмадын зөвлөлийн дарга Н.Найдан, хэв журмын ажилтан В.Баярсайхан, Олон нийтийн байцаагч Г.Ганцэцэг зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Нийгэм, эдийн засгийн байдал

Хорооны хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг бөгөөд “Драгон холдинг”,  “Сүү” ХХК, “Сүлжмэл” ХХК, “Мандах бүртгэл” дээд сургууль, “Сонгинохайрхан худалдааны төв” “Талх чихэр”ХХК, Эрдэнэт, Дархан, баруун аймгуудруу явдаг нийтийн тээврийн төвлөрсөн байгууллага Авто вокзал зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Хорооны нутаг дэвсгэр дээр улсын сургууль, цэцэрлэггүй ч, сургууль завсардсан хүүхэд байхгүй болно. 1 христийн сүм, 5 хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна Нийт 28 байр,  5 Сууц Өмчлөгчдийн Холбоо үйл ажиллагаа ажилладаг.

Эмнэлэг- “Эрүүл жаргалан” өрхийн эмнэлэг нь 3 эмч 2 сувилагч 2 туслах ажилтантайгаар иргэдэд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.