ЭРХЭМ ЗОРИЛГО

Засаг захиргааны анхан шатны нэгжид төрийн захиргааны ажлыг хөнгөн шуурхай мэргэжлийн түвшинд явуулж, дүүрэг, хорооны засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж, төр засгийн хууль, тогтоомж, шийдвэрийг, иргэд байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо нь анх 1957 онд “Хорин дөрөвдүгээр хорин” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1964 онд Октъябрийн ройаны 11-р хороо болж, Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу 1992 оны 10-р сарын 01-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо болон зохион байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01-р сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 6, 23-р хороо болон хуваагдаж шинээр зохион байгуулагдсан. 

 

Тус хороо нь 2012 оны хүн амын тооллогоор 1760 өрхийн 7362 хүн ам тоологдсон бөгөөд Засаг дарга, зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч, үйлчлэгч нарын 6 үндсэн орон тоо, 7 хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, ахмадын зөвлөл, цагдаагийн хэсэг зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Хорооны 1760 өрхийн 7362 иргэнтэйгээс 602 өрхийн 2012 иргэн орон сууцанд, 1158 өрхийн 5350 иргэн гэр хороололд амьдардаг ба хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр сургууль, 84, 91 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Гурван цүүр” өрхийн эрүүл мэндийн төв нь 4 эмч, 4 сувилагчтайгаар тус хорооны иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг.

 

Тус хороонд гадаадын хөрөнгө оруулалттай “Ай эйс ти” констракшн, эмзэг бүлгийн сайн дурын “Эрдэм” төв, худалдаа үйлчилгээний “Мөстийн гол”, “Дүүхээ 2” төв тус тус үйл ажиллагаа явуулж байна.
 

 

 
 
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.