Хөрсний ус гарч халиа дошин үүссэн

хороодод зохион байгуулалтын

арга хэмжээ авах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн зарим хороодын хөрсний болон булгийн ус гадагшилж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байршлуудад шаардлагатай арга хэмжээг авах ажлыг шуурхай зохион байгуулсугай.

 

2.Дээрх ажилд шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталж, 5,700,000 (Таван сая долоон зуун мянга) төгрөгийг дүүргийн Хот тохижуулах зардлаас гарган гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 FILLIN  \o  \* MERGEFORMAT

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд