Батлан хамгаалах хууль тогтоомжийн

 хэрэгжилтийг хангах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудад батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэний цэргийн үүргийн биелэлтийг шалган туслах, сурталчлах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Шалгалт, сурталчилгааг зохион байгуулах удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийн тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 2,719,500 (Хоёр сая долоон зуун арван есөн мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Шалгалт, сурталчилгааг баталсан удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд чанартай явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.АЛТАНШАГАЙ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд