Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Харагчин усан туулай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн буюу цагаан сарын баярын өдрүүдэд дүүргийн хэмжээний ерөнхий эргүүл, жижүүрийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 24-ний өглөөний 09:00 цаг хүртэл ажиллуулсугай.

 

2.Баярын өдрүүдэд хяналт тавих ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталж, үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нөхөн амраасугай.

 

3.Баярын өдрүүдэд ерөнхий эргүүл, жижүүр томилон ажиллуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэхийг Засаг даргын эрхлэх асуудлын харьяа хүрээний байгууллага, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Цагдаагийн газар (Х.Ууганбаяр), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Т.Вандандорж), Охь мандал ХХК (Б.Жавзан), Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж), Хэрэглэгчид үйлчлэх төв-15 (Г.Батцагаан), Хэрэглэгчид үйлчлэх төв-16 (Б.Өнөрсайхан)-д тус тус даалгасугай.

 

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа) -д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд