Үер усны аюул, ослоос урьдчилан

сэргийлэх зарим арга хэмжээний тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2022 оны 115 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Усны ослоос урьдчилан сэргийлэх тухай” А/595,  “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/596 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1.Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг Туул гол болон нуур, цөөрөм, тогтоол устай газарт 2023  оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т, дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Х.Ууганбаяр)-т, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Хөхөө)-т тус тус даалгасугай.

 

2.Хөдөлгөөнт болон завьт эргүүл хийх албан хаагчдын хуваарийг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажиллуулсугай.

 

2.1.Голын ай, сав, гуу жалга, үерийн усны буулт бүхий газар, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст нутаглаж, суурьшсан айл өрхөд нүүн шилжих тухай шаардах хуудсыг хүргүүлэх,  хамгаалалтын зурваст баригдсан түр болон үндсэн барилга байгууламж, хашаа буулгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Х.Ууганбаяр)-т, Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба (Б.Батцагаан)-д, Газар зохион байгуулалтын 2 дугаар алба (Б.Лхагвадорж)-д;

 

2.2.Гуу жалга, далан, суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын бүрэн бүтэн, ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийж, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т;

 

2.3.Болзошгүй үерийн аюулын үед ажиллах Засвар, сэргээн босголтын алба, мэргэжлийн ангийн төлөвлөгөөнд тодотгол хийж, хүн хүч, техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв (Ц.Энхбаяр)-д, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төв (Г.Батцагаан, Б.Өнөрсайхан)-д, Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ (Т.Вандандорж)-т, Дэд бүтэц хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг )-т;

 

2.4.Бага насны хүүхдийг гол, нуур, цөөрөм, тогтоол устай газар хараа хяналтгүй орхихгүй, гол усанд тоглуулахгүй байх, үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Хөхөө)-т, Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т, хорооны Засаг дарга нар, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол өгч ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д тус тус үүрэг болгосугай.

 

3.Урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах зардлыг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөр шийдвэрлүүлэхийг Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд