Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/140 дугаар гаргалаа. Захирамжаар  Азийн хөгжлийн банкны МОН 3098 зээл/3099-МOН (тусгайлсан)

 

болон МОН 0380 буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зээлийн 1 дүгээр үе шатанд  хэрэгжүүлэх Сэлбэ, Баянхошуу дэд төвд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  баталлаа. Сэлбэ, Баянхошуу дэд төвд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд