Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэнгүй золбин нохой, муур устгалын гүйцэтгэлд хяналт тавих, түүнтэй холбогдох судалгаа, мониторинг хийх ажлын саналыг төрийн бус байгууллагуудын дунд зарлалаа.   

 

Сонгогдсон төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгах ажлыг газар дээр нь биечлэн шалгаж, устгагдсан нохойны тоо хэмжээг тогтооно. Мөн устгасан нохой, муурны сэг зэмийг шатаах ажлыг шалган тоон судалгаа гаргах юм. Судалгааны ажлын хүрээнд  эзэнгүй нохой, муурны тархалтын судалгааг гаргаж, тухайн бүсийг хариуцсан устгалын байгууллагад мэдэгдэж, гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд шаардлага тавьж устгал хийлгэнэ.
Золбин нохой муурыг устгах талаар дэвшилтэт арга технологи, санал, санаачилгыг судалж, 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 03 дугаар сарын 01 хүртэл гэрээ байгуулан хамтран ажиллах юм

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд