Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4, 106.5  дахь заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос ТОГТООХ нь:

1.    Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны

ээлжит сонгуулийн нэмэлтээр санал хураалт явуулах сонгуулийн тойрог, хэсгүүдийг хавсралт ёсоор баталсугай.

2.    Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн ням гарагт

07.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулсугай.

3.    Нэмэлт санал хураалт явуулахтай холбогдуулан бэлтгэлийг хангаж,

сонгогчдын ирц бүрдүүлж ажиллахыг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга /Э.Шаарийбуу/, нэмэлтээр санал хураалт явуулах хэсгүүдийн ахлах зохион байгуулагч нарт даалгасугай.

 

             ДАРГА                                              О.БАТ-ИРЭЭДҮЙ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                            Э.ШААРИЙБУУ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд