Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар сарын 19-ний өдрийн сонгогчдын санал хураалтын ирц хүрсэн тойрогт санал тоолох төхөөрөмжийн дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дүүргийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, тэдэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах тухай дүүргийн Сонгуулийн хорооны 16 дугаар тогтоол,

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт санал хураалтаар санал тоолох төхөөрөмжийн дүнгээр тойрогтоо хамгийн олон санал авсан тухайн тойргийн мандатын тооны нэр дэвшигчийг дүүргийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож тэдэнд
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах тухай дүүргийн Сонгуулийн хорооны 17 дугаар тогтоолууд тус тус гараад байна.

Дүүргийн Сонгуулийн Хороо Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 41 нэр дэвшигчдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэхийг 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагаас дүүргийн Иргэний танхимд гардуулна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд