Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 07-р сарын 26-ны өдөр орсон аадар борооны улмаас 67 айл үерт өртөж, зарим айл өрх орон гэргүй болсон. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг судлан, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран орон гэргүй болсон 7 өрхөд гэр (Дэлхийн зөн Монгол ОУБ-аас 4 өрхөд, Засаг даргын Тамгын газраас 3 өрхөд), 67 өрхөд хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүний багцыг өнөөдөр /2022.08.05/ Засаг даргын орлогч Д.Ундармаа, Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Бат-Оргил, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Санхүү, нөөц хариуцсан дарга н.Тамир нар хүлээлгэн өглөө. Хүнд цаг үед иргэдэд минь тусламжийн гараа сунгасан Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.