Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Сонгинохайрхан дүүргийн 1315 ээж алдарт эхийн I, II зэргийн одонгоо гардан авсан. Тодруулбал, I зэргийн одонгоор 98, II зэргийн одонгоор 1217 ээж шагнуулсан юм. Харин өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар "Алдарт эх" I, II зэргийн одонгоор шагнагдсан 20 эхчүүдэд шагналыг гардуулан өглөө. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан Монголын сайхан ээжүүддээ баяр хүргэн, гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.