Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон улсад борлуулагдаж эхэллээ. Тодруулбал, “HIS Mongolia” компанитай хамтран Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргахаар хоёр сарын өмнө санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Харин өнөөдөр дүүргийн “Одьтан ХХК”- ийн “БААТАР” брэндийн хоёр багц 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг www.sto-ory.com сайтад байршиж, Япон Улсын зах зээлд борлуулагдаж байна.