Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамтран зүтгэгч, дотны анд, журамт нөхөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Засаг дарга Лхагважавын Төмөрбаатар нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Төмөрбаатар нь 1965 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн.

 

 

Тэрээр 1996-2000 онд 10-р хорооны Засаг дарга, 2000-2007 онд 7-р хорооны Засаг дарга, 2007 оноос хойш 24-р хорооны Засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэн, өөрийн хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан бөгөөд байгууллага хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн манай тэргүүний мэргэшсэн ажилтан байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1991-2001 онд Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2007 онд Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2007 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус, тус шагнагдаж байсан.

 

Түүний эгэл даруу, шударга, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэнэ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд