Дүүргийн Засаг даргын А/341 дүгээр захирамжаар 21, 24, 34, 42 дугаар хороодын Зуслан ногоон бүсэд их цэвэрлэгээ зохион байгууллаа.

 

Тус ажлын хүрээнд 21 дүгээр хорооны Халзангийн ам, Мухарын ам, Өндөр хааны рашаан, Хүйн гол, Аюушийн ам, Гүнтийн ам, Шижирийн ам, Хужирын хяр, 24 дүгээр хорооны Бумбат, Нумт, Баян-Уул, Салхитын зуслан, 34 дүгээр хорооны Найрамдал, Бор толгой, Баянголын ам, 42 дугаар хорооны Богины ам, Ухны ам, Хадатын ам, Хустайн амуудын ногоон бүсийн ойн зурвасын 456000 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Мөн зуслан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын 49 албан хаагч, зам талбайн 99 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 38 ажилтан нийт 186 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хог тээврийн 9 автомашин 19 рейсээр 97,4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллалаа.

#ХОГГҮЙ ЦЭВЭР ЭРҮҮЛ НОГООН БҮС БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН НИЙТ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд